Gitbook рүү шилжсэн нь

Mocks Aren’t Stubs орчуулгынхаа өөртөө болон  уншигчиддаа хялбар болгох үүднээс gitbook.com  руу шилжүүлчлээ. Энэхүү сайт нь номын эхийг git – хувилбар удирдах систем дээр хөтөлдөг бөгөөд markdown форматаар загварчаллыг нь харуулдаг болохоор нэмэлт өөрчлөлт оруулах болон Pdf, Mobi, Epub болон шууд онлайнаар уншихад маш энгийн хялбар болгож өгчээ.

Ер нь би гүүглэ док дээр орчуулгаа хийдэг байсан бөгөөд вордпресс рүү хуулан тавихад формат нь өөрчлөгдөж, жижиг засварууд хийхэд хоёуланд нь зэрэг хийх зэрэг нилээд төвөгтэй байдаг. Харин одоо энэ гитбүүк рүү шилжүүлчихээр тэдгээр хүндрэлүүдээс зайлсхийх боломжтой болсон гэж бодож байна.

Мөн вордпресс эх кодыг харуулахдаа маш муу бөгөөд ерөөсөө syntax highlight -ын буюу кодыг бичигдсэн хэлд нь зориулж өнгөөр харуулдаггүй нь бас нэг том хүндрэл байлаа. Гитбүүк үүнийг мөн шийдчихлээ.

Мөн гитбүүк дээр хамтраад нэг орчуулгыг олон хүн хийх боломжтой болсон. Хэрэв та ямар нэгэн үг, дүрмийн алдаа болон утгын хувьд засчихмаар зүйлийг олж харвал та мөн шууд засах болон надтай хамтран орчуулга хийх боломжтой болсон шүү.

Амжилт!

 

 

Advertisements