Өөрийн фраймворкоо Symfony2 -ын компонент дээр үүсгэе (хэсэг 4)

Үргэлжлүүлэн унших

Advertisements

MongoDB гэж юу вэ? Part1

MongoDB бол нээлттэй эх дээр суурилсан, уян хатан, чөлөөт схем тэй (schema free),  өндөр хурдны ажиллагаатай,  баримт (document) хандалтад  С++ хөгжүүлэгдсэн өгөгдлийн бааз юм. Зорилго нь бол key value хадгалалт болон уламжлал RDBMS(Relational Database Management System)-ийн хоорондын ялгааг арилгах. MongoDB өгөгдлийг JSON  шиг төрлийн баримтуудын (документ) цуглуулгад  хадгаладаг.  Энэ нь application-д өгөгдлийг загварчлахад илүү бодитой, өгөгдөл цогц шатлалаар бие биедээ агуулагдах(nested) боломжтой болдог ба хүсэлтчлэгдэх, индекслэгдэх мөн боломжтой.

 

Онцлогууд (Features)

Энгийн хүсэлтүүд:

MongoDB  бол transaction болон join байхгүй  баримт агуулах юм. Хүсэлтүүд хялбархан бичигддэг мөн хялбархан гүйцэтгэгддэг.

Үргэлжлүүлэн унших

Dependency Injection гэж юу вэ?

Dependency Injection гэж юу вэ?

Dependency injection бол хамгийн энгийн загварчлалын аргуудын нэг. Мөн тайлбарлахад нилээд төвөгтэй аргачлал. Ихэнх бусад тайлбар дээр Dependency Injection-ны талаар ойлгомжгүй, ядаргаатайгаар тайлбарлацан байдаг. Би PHP –тэй илүү тохиромжтойгоор тайлбарлахыг оролдсон. PHP бол голчилж вэб хөгжүүлэхэд зориулагдсан хэл учираас жишээ болгож вэб-ийн нэг энгийн жишээг авч үзье.

HTTP протокол-д нөхцөл, харъяалал ашиглахын тулд вэб-д хэрэглэгчийн мэдээллийг вэбийн хүсэлтүүдэд хадгалж өгөх хэрэгтэй болдог. Ингэхийн тулд тун энгийнээр cookie эсвэл Php-ын session гэсэн механизмуудыг ашиглах боломжтой байдаг.

$_SESSION[‘language’] = ‘fr’;

Дээрх код нь хэрэглэгчийн хэлийг session-ын language гэсэн хувьсагчид хадгалж байна. Ингэх нь нэг хэрэглэгчийн дараа дараагийн хүсэлтүүдэд language нь глобал $_SESSION array-с хандагдагдах боломжтой болдог.

$user_language = $_SESSION['language'];

Dependency Injection нь зөвхөн Объект-Хандалтад програмчлалд яригддаг болохоор, бид PHP session механизмыг бүхэлд нь хамарсан SessionStorage гэсэн класстай байгаа гэж үзэцгээе.

Үргэлжлүүлэн унших