МБГ Symfony № 2 Б. Тэнгис

5 сарын Мэдлэгийн Бямба Гариг тавигдсан “Symfony Part2” илтгэл. Илтгэл тавьсан Б. Тэнгис

Advertisements

Practical symfony Day 14 Feed #last part

Категори-ын Feed дэх хамгийн сүүлийн ажлын байрууд

Jobeet-ын нэг зорилго нь гэвэл хүмүүсд тухайн тохирсон ажлыг нь олоход туслах явдал юм.

Эхлээд категори-ын route-ыг өөрчилж өөр өөр формат дэмждэг болгоцгоое:

Үргэлжлүүлэн унших

Practical symfony Day 14 Feed #part 1

Өнөөдрөөс эхлэн орчуулгын ажилаа бага багаар үргэлжлүүлэхээр шийдлээ. Орчуулгын туха й санал хүсэлт байвал comment үлдээгээрэй.

Feed

Өчигдөр, та өөрийн symfony-ын анхны application-аа хөгжүүлж эхэлсэн. Зогсож болохгүй. Symfony илүү сурах тусмаа өөрийн програмдаа шинэ давуу талуудаа нэмэхийг хичээ, хаа нэгтээ хост хийгээд бусдад түгээ.

Өнөөдөр арай өөр зүйл рүү орцгооё.

Хэрэв та ажил хайж байгаа бол ажлын байр зарлагдах тэр үед надад мэдээлж бай гэж хүснэ. Учир цаг бүр тухайн вэб сайтыг шалгах нь тийм ч амар биш, бид өнөөдөр Jobeet-ын маань хэрэглэгч нараа шинэ мэдээллээр хангахын тулд хэд хэдэн feed-г өнөөдөр нэмнэ.

Үргэлжлүүлэн унших

Practical symfony Day 13: The User

English source: http://www.symfony-project.org/jobeet/1_4/Doctrine/en/13

Орчуулсан:

Б.Батжаргал
b.batja@gmail.com
http://ssacci.blogspot.com

Өдөр 13:  Хэрэглэгч (Day 13: The User)

Өчигдөр бид маш их мэдээлэл авсан билээ. Symfony –ийн админ үүсгэгч (admin generator) нь, PHP –ийн цөөхөн хэдэн мөр бичсэнээр бээкэнд интерфэйсүүдийг богино хугацаанд үүсгэх боломжийг хөгжүүлэгчидэд олгодог.

Өнөөдөр бид HTTP хүсэлтүүдийн (requests) хооронд Symfony хэрхэн өгөгдөл (persistent data) дамжуулдаг болохыг судлах болно. Та магадгүй НTTP протокол нь стэйтлес (stateless) гэдгийг мэдэх байх. Энэ нь, хүсэлт (request) бүр HTTP протоколын preceding эсвэл proceeding –ийн аль нэгнээс үл хамаарна гэсэн үг. Одоогийн вэб сайтуудад хэрэглэгчийн туршлагийг (user experience) нэмэгдүүлэх хүсэлтүүдийн хооронд дамжигдах өгөгдлийг хэвээр нь хадгалах арга зам хэрэгтэй байдаг.

Хэрэглэгчийн сэйшн (session) –г күүкий (cookie) ашиглан таньж болно. Symfony –д, хөгжүүлэгч нь сэйшн (session)-тэй шууд харьцах хэрэггүй бөгөөд sfUser обьектыг ашигладаг. sfUser обьект нь апликэйшний хэрэглэгчийг төлөөлдөг.

Үргэлжлүүлэн унших

Practical symfony 11 дэх өдөр: Формын сорилт

Орчуулсан Ш.Ганбат
(combat_mn@yahoo.com)

Practical symfony 11 дэх өдөр: Формын сорилт

Өчигдөр бид Symfony ашиглан өөрсдийн анхны формыг байгуулсан. Одоо хэрэглэгч өөрийн шинэ ажлын байрыг Jobeet-од тавих боломжтой болсон тул бид зарим нэг сорилтыг амжиж нэмэх шаардлагатай.

Энэ бол бидний өнөөдрийн хийх ажил. Ингэх явцдаа бид формын фреймворкийг гүнзгийрүүлэн судлах болно.

Формын фреймворкийг Symfony-гүй дангаар нь ашиглах

Symfony-н бүрэлдэхүүнүүд нь маш уян хатнаар холбогддог. Өөрөөр хэлбэл тэдний олонхи нь MVC фреймворкоос тусдаа ашиглагдах боломжтой гэсэн үг. Формын фреймворк ч мөн адил Symfony-с хамааралгүй. Та түүнийг дурын PHP апликейшнд lib/form/, lib/widgets/ ба lib/validators/ директориудыг холбож өгөн ашиглах боломжтой.

Дангаар нь ашиглах боломжтой Symfony-н өөр нэг бүрэлдэхүүн бол route фреймворк юм. lib/routing/ директорийг өөрийн төсөлдөө хуулж хийгээд та URL-ээрээ гангараарай.

Үргэлжлүүлэн унших

Practical symfony 10 дахь өдөр: Формууд

Дурьдатгал:

Бидний орчуулгын хэсэгт маань Ганбат ах өөрийн хүчээ хавсаргалаа.  Таньд энэ хичээл таалагдсан бол Ганбат ахад баярлалаа гэж хэлэхээ мартав. Форм фраймворк бол symfony -ын нилээн тод давуу талын нэг. Формын талаар мэдэх нь та нэг том давааны цаана гарлаа л гэж мэд. За амжилт хүсье.

Орчуулсан Ш.Ганбат
(combat_mn@yahoo.com)

Practical symfony 10 дахь өдөр: Формууд

Өмнөх өдрийн хичээлийг бид Symfony дахь сорилтын фреймворкуудтай танилцах алхмаас гялалзтал эхлүүлсэн. Өнөөдөр бид формын фреймворкуудтай танилцах болно.

Формын фреймворк (The Form Framework)

Сайт бүр энгийн харилцааны формоос эхлэн олон тооны талбарууд бүхий нийлмэл түвэгтэй олон янзын формуудыг агуулсан байдаг. Форм бичнэ гэдэг нь формын HTML кодыг бичих, талбар нэг бүрийн утгыг шалгаж баталгаажуулах, өгөгдлийг боловсруулан баазад хадгалах, алдааны мэдээллүүдийг гаргах, түүнчлэн талбаруудыг дахин дахин бөглөж тэр бүрт формыг дуудах гээд вэб хөгжүүлэгчдийн хувьд өдөр тутам тохиолддог хялбар биш уйтгартай ажлуудын нэг билээ.

Дугуйг дахин дахин эргүүлэх нь мэдээж утгагүй хэрэг. Ийм учраас Symfony нь формын удирдлагыг хялбаршуулах зорилгоор тусгайлсан фреймворкийг бий болгосон байна. Формын фреймворк нь гурван хэсгээс бүрдэнэ:

  • validation: Валидэйтор – энэ бол оролтын өгөгдлийг (integer, string, email хаяг, …) шалгах зориулалт бүхий классуудыг агуулсан дэд фреймворк
  • widgets: Виджетүүд энэ бол формын HTML талбаруудыг (input, textarea, select, …)  харуулах классууд бүхий дэд фреймворк
  • forms: Формууд энэ бол өөртөө виджетүүд болон валидэйторуудыг нэгтгэсэн, формыг удирдахад туслах тохиромжтой арга хэрэгсэл бүхий классууд. Форм дахь талбар бүр нь өөр өөрийн валидэйтор болон виджеттэй байдаг.

Үргэлжлүүлэн унших

Practical symfony Day 12: The Admin Generator Орчуулсан Б.Батжаргал

English source: http://www.symfony-project.org/jobeet/1_4/Doctrine/en/12

Орчуулсан:

Б.Батжаргал
b.batja@gmail.com
http://ssacci.blogspot.com

Дурьдатгал:

Олны хүч оломгүй далай гэгчээр бидний орчуулгын хэсэгт маань Б.Батжаргал гишүүн өөрийн хүчээ хавсаргалаа.  Таньд энэ хичээл таалагдсан бол Батжаргалд баярлалаа гээрэй.

Энэхүү админ үүсгэгч нь symfony framework байдаг том давуу талуудын нэг бөгөөд маш хэрэгтэй сэдвүүдийн нэг яалтчгүй мөн юм. Үүний ачаар та өөрийн прожектынхоо админы хэсгийг яаж үүсгэхэд санаа зовох шаардлагагүй боллоо гэсэн үг.

Асуух зүйл байвал comment үлдээгээрэй эсвэл mongolian-symfony-users@googlegroups.com -группын гишүүдээс асуух боломжтой.

Энэхүү номыг монгол хэлээр хөрвүүлөх ажилд маань оролцож буй бүх гишүүддээ БАЯРЛАЛАА. Номын буян дэлгэрэх болтугай.

Үргэлжлүүлэн унших