Сонгодог болон дууриамал тестийн арга

Орчуулгыг бүтэн эхээр нь та wordpress-ээс болон   gitbook.com  -с  үзэх боломжтой.

Одоо би хоёр дахь ялгаа болох сонгодог болон дууриамал TDD -ийн ялгааны талаар судлах боломжтой боллоо. Гол асуудал маань яг хэзээ дууримал объект (бусад Double)  -уудыг хэрэглэх вэ юм.

Сонгодог TDD -ын загвараар бол болж өгвөл аль болох жинхэнэ объектуудыг ашиглаж харин жинхэнийг ашиглахад төвөгтэй үед double -ыг ашиглахыг зөвлөдөг. Тиймээс сонгодог TDD аргаар хөгжүүлэгчид жинхэнэ агуулах (warehouse) объектыг ашиглаж харин mail service -ын оронд double-ыг ашиглах байсан байх. Харин ямар төрлийн double нь тийм ч  чухал зүйл биш.

Дууриамал TDD загвараар хөгжүүлэгчид харин үргэлж дууриамал объектыг бүх төрлийн элдэвийн үйлдлүүдтэй объектын оронд ашигладаг. Дээрх жишээнд агуулах (warehouse) болон mail service хоёрын хоёулангых нь оронд дууриамал объектыг ашиглах байсан.

Хэдийгээр дууримал тестийн фраймворкууд дууримал тестийн загварт зориулж хийгдсэн байдаг хэдий ч олон сонгодог загвараар хөгжүүлэгчид тэдгээрийг double-уудыг үүсгэж, ашигладах хялбар гэж үздэг.

Дууриамал загварын нэгэн гол урсгал нь Behavior Driven Development(BDD) юм. BDD -ыг анхлан надтай хамт ажилладаг Dan North хөгжүүлсэн ба  хүмүүст Test Driven Development аргаар хөгжүүлж сурахад нь туслах ингэхдээ TDD хэрхэн загварчлалын нэгэн техник арга мэт ажилладаг гэдгийг онцлож өгөхийг зорьсон. Энэ нь цаашлан TDD хөгжүүлэлтийн арга нь объект яг юу хийх ёстой талаар бодоход тусладаг болохоор түүнийг сайтар судалж ойлгохын үүднээс тестүүдийг илүү үйлдлүүдээр нь тодорхойлж нэрлэхэд хүргэсэн. BDD дууриамал объектуудын аргаар замнасан хэдий боловч нэршүүлэх мөн энэ аргад анализыг нэвтрүүлэх зэрэг нь түүнийг цаашид улам тэлж өгсөн. Би үүний талаар илүү нарийн зүйлийг энд өгүүлэхгүй, учир нь энэ нийтлэлд зөвхөн хамаатай зүйл нь BDD бол дууриамал загварын аргаар илүү хөтлөгдсөн TDD-ын нэг хувилбар гэдгийг хэлэх гэсэн юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та дээрх холбоосоор орон мэдэх боложтой тул үүнийг би таньд үлдээлээ.

Та заримдаа “Детройт” загвар нь “сонгодог”-т харин “Лондон” нь “дууримал аргаар” хөгжүүлэгчидэд гэсэн байхыг хардаг байх. Энэ нь XP нь анх Детройт-д C3 төслөөс үүсэн хөгжүүлэгдсэн бол харин дууриамал загварчлалын арга нь анх Лондонгийн  XP -г нутагшуулсан хүмүүс хөгжүүлсэн гэсэн баримтаас үүдэлтэй юм. Би мөн нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч болохгүй нь, юу гэвэл олон дууриамал аргаар хөгжүүлдэг хөгжүүлэгчид “mockist” гэсэн нэршил болон сонгодог болон дууриамал аргуудыг тусд нь ялгасан ямар нэгэн техникийн хэллэгүүдэд дургүй байдаг. Тэд хоёр загварчлалын аргыг ялгаж үзэх ямар нэгэн шаардлага хэрэгцээ байгаа гэж үздэггүй.

 

Нийтлэлийг бүтнээр нь мөн gitbook.com -с унших, татаж авах боломжтой. Холбоос https://www.gitbook.com/book/erheme318/mocks-aren-t-stubs

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s