Алдаатай ойр байх

success_through_failures.jpg

Агуулга

  • Алдаа гэж юу вэ ?
  • Эерэг алдаа – алдаанаасаа суралцах
  • Хариу үйлдэл – эргэж харах, сайжруулах
  • Амжилтанд хүрэхийн тулд алдах боломжоо 2 дахин нэмэгдүүл
  • Алдартай хүмүүсийн алдаатай холбоотой хэлсэн үгнүүдээс:
    • Эерэг алдааны алгоритм

 

Алдаа гэж юу вэ ?

**Алдаа гэдэг үг өөрөө хэр сөрөг утгатай үг вэ ? **

Бодож төлөвлөсөн зүйл төлөвлөсний дагуу болоогүй учираас мэдээж сөрөг утгатай болов уу.

** Алдааны үр дагавар, хэмжээ **

Алдааны үр дагавар, хэмжээ нь мэдээж учруулсан хохиролоос хамаарах байх. Хэрэв олон хүнд хохиролтой юмуу эсвэл засахад их хугацаа шаардагдах алдааны хэмжээ нь их. Харин нөгөөтэйгүүр хурдан засах боломжтой, хамрах хүрээ нь бага алдааны хэмжээ нь жижиг гэж үзэж болох байх.

** Алдаа аль цагт хамаарагддаг вэ ? Зөвхөн өнгөрсөнд үү ? **

Ирээдүйд болох зүйлд дээр урьдчилж алдаж болохгүй учираас энэ ойлголт нь зөвхөн өнгөрсөнд хамаарагдах байх.

**Өнгөрсөнд болсон ямар нэгэн сөрөг үр дүн дагуулсан үйлдлүүдийг алдаа гээд байна уу ?**

Тийм.

**Ер нь хүн алдахгүй байна гэж байх уу ?**

Бүгд л алддаг. Алддаггүй төгс хүн гэж байхгүй.

** Тодорхойлолт: **

Тиймээс  алдаа гэдэг нь маш энгийн ойлголт байх нь – сөрөг утгатай – өнгөрсөнд болсон, урьдчилан тааж болохгүй –  сөрөг үр дүн дагуулдаг –  хүн бүрт тохиолддог (ихэвчлэн өөрөөс нь үүдэлтэй), байнга тохиолддог, нэг тийм нэгэн үйлдлээс бий болох үзэгдэл.

Эерэг алдаа – алдаанаасаа суралцах

** Аливаа зүйл үргэлж хоёр талтай гэлцдэг. Тэгвэл алдаанд ер нь эерэг тал гэж байдаг уу ? **(сөрөг талыг нь бид тээр тодорхойлчихсон)

Тийм, миний бодлоор бол байгаа.

Хэрэв алдаа бидэнд ямар нэгэн зүйл зааж өгч, цаашид хийх зүйлд минь тусладаг юм бол тэр бол бидний шинээр суралцсан эерэг алдаа. Харин магадгүй, дахиж хэзээ ч тохиолдохгүй, өнгөрсөнд ганцхан удаа болсон тийм алдаа зөвхөн сөрөг талтай байж болох юм. Гэхдээ тэр алдаа ч гэсэн бидэнд шинээр нэг зүйлийг зааж өгч, цаашдын минь амьдралд хэрэг болдог болов уу.

Хариу үйлдэл – эргэж харах, сайжруулах

 

**Бид гаргасан алдаандаа хэр зэрэг хариу үйлдэл хийдэг вэ ? Хийдэг бол хэр хурдан хийж чаддаг вэ ? **

Хүмүүс алдаанаасаа хэр суралцсанаасаа хамаараад өөр өөр хариу үйлдэл хийдэг байх. Зарим нь бүүр хийддэггүй ч байх. Мөн хариу үйлдэл хийхдээ хурдан, удаан янз янзаар хийдэг байх.

Алдаандаа хурдан хариу үйлдэх, хурдан засах чадвараас хүмүүсийн хэр амжилттай яваа нь ч мөн тодорхойлогддог болов уу. Унасан газраасаа хурдан бос гэдэг ч мөн үүнтэй холбоотой байх.

 

Амжилтанд хүрэхийн тулд алдах боломжоо 2 дахин нэмэгдүүл

 

Миний бодлоор хэрэв бид хий зүйлээсээ хурдан хариу авч, түүнээсээ хурдан суралцаж, эргэн хурдан хариу үйлдэл хийж (засаж) чадах юм бол илүү амжилттай нэгэн болж чадна. Магадгүй амжилттай яваа бизнес болон хүмүүсийн нэг нууц нь үүнд мөн оршдог байх.

 

do - getfeedback - learn - improve - .png

Эерэг алдааны тойрог

                                           

Дээрх эерэг алдааны тойргыг амьдралдаа хэр хурдан эргэлдүүлж байгаа тэр хүн бусдаас илүү амжилттай, бизнес нь мөн хурдан өсөж, томордог болов уу.

Тиймээс та аливаа том зүйлийг хийхээсээ өмнө алдаа гаргана гэж айж болгоомжлохгүйгээр үр дүн нь хурдан гарах, хурдан засагдах боломжтой жижиг хэсгүүдэд хуваагаад, тэгээд дээрх тойргын дагуу гүйцэтгэх юм бол алдаа гэдэг зүйл сөргөөр биш харин ч эерэгээр бидэнд тусладаг туслагч болж хувирах боломжтой.

Алдаатай ойр байна гэдэг бол алдаж болох олон жижиг үйлдлүүдийг хурдан хугацаанд туршиж үзэж, түүнээс суралцаж, хурдан засах чадвартай байна гэсэн үг. Түүнээс биш үргэлж алдаад дахин сэргэн, сэхэж чадахгүй болох гэсэн үг огт биш.

Энэ нийтлэлээр олон амжилттанд хүрсэн хүмүүс яагаад алдааг чухалчилан үзээд байдгын учирыг нь олох гэж мунхаг би жоохон оролдлоо.

 

Алдартай хүмүүсийн алдаатай холбоотой хэлсэн ишлэлүүдээс:

 

“The way to succees is to double your failure rate.”  –  Thomas J.Watson (Innovator & IBM founder)

 

“I have not failed. I’ve just found 10,000 ways that won’t work.” – Thomas A. Edison

 

“Failure should be our teacher, not our undertaker. Failure is delay, not defeat. It is a temporary detour, not a dead end. Failure is something we can avoid only by saying nothing, doing nothing, and being nothing.” – Denis Waitley

 

Эерэг алдааны алгоритм

//наргиан болгож орууллаа.

goal = tasks [task1, task2, …, taskN];
i = 0;
while i< count(tasks) {
currentTask = tasks[i];
while ( ! currentTask.isAccomplished()) {
feedback = do(currentTask);
learn(feedback);
improve(currentTask);
}
i++;
}

print “The goal has accomplished successfully”;

 

Google docs-с  унших

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s