Бүтээгдэхүүнээ бид яагаад тестлэх шаардлагатай вэ ?

Яагаад тестлэх шаардлагагүй вэ ?

  • Хэрэглэгч байхгүй
  • Дээд зэргийн чадварлаг мэргэжлийн ажилчидтай (суперменүүдтэй) тул тестлэх шаардлагагүй
  • Маш богино хугацааны дахин шинэчлэгдэх, нэмэлт өөрчлөлтүүд ордоггүй, нэг л хийгдсэн бол дахин шинэчлэх шаардлагагүй
  • Тетслэх боломжгүй
  • Тестлэх үнэ нь бүтээгдэхүүний үнээс илүү
  • Өмнө нь хэзээ ч алдаа, гомдол гарч байгаагүй, хэрэглэгчээс гомдол ирдэггүй

 

Хэрэв таны хийж байгаа аливаа бизнесийн бүтээгдэхүүн одоо болтол ямар ч тест хийдэггүй, чанар шалгах процесс байхгүй байсаар байгаа бөгөөд шалтгаан нь дээрх жагсаалтанд байхгүй л байгаа бол таны бизнес амжилтаас нилээн хол байгааг сануулмаар байна.

Хэрэв тестлэхгүй бол яах вэ ? гарах үр дүн

Маш олон тооны хэрэглэгчтэй бол

  • Нэг жижиг алдаанаас болж компани, брендийн нэр хүнд унана
  • Алдааны хамрах хүрээ нь өргөн тул хохирлын хэмжээ мөн харьцангуй өндөр
  • Алдаатай бүтээгдэхүүнээс болж орлого аяндаа муудна

Хүн бүр алдаа гаргадаг

  • Хүн болгох алдаа гаргадаг тул, 100% алдаагүй бүтээгдэхүүн хийх боломжгүй

 

Байнга шинэчлэл шаарддаг, удаан хугацаанд бизнест хэрэгтэй бүтээгдэхүүн

  • Нэмэлт шинэчлэл бүрд алдаа гардаг бол бүтээгдэхүүний цаашид оршин тогтнох боломж тун бага
  • Гүйцэтгэж буй хүмүүс байнга бухимдаж, айдастай болсноор, ажлаасаа хэзээ ч урам авч чадахгүй байдалд хүрч ажилаа солино
  • Удаан хугацааны том хэмжээний бүтээгдэхүүн тул, нэмэлт шинэчлэл хийх бүрт ойлгоход төвөгтэй болж, алдаа гарах магадлал нь улам бүр ихэснэ
  • Шинэчлэл бүрт алдаа гардаг болж цаашид нэмэлт, сайжруулалт хийхэд улам хэцүү болно

 

Тестлэх бүрэн боломжтой мөртлөө…

  • Хэрэв тестлэх бүрэн боломжтой мөртлөө, тест хийдэггүй бол үүдэн гарах алдаанууд тань ихэвчлэн гүйцэтгэлийг хийж буй ажилчдын ур чадвар, үүдэн гарах үр дагаврыг урьчилан харах чадваргүй байдал, чанарын талаарх ойлголт дутмаг зэргээс үүдэлтэй болов уу.

 

Тестлэх үнэ нь үүдэн гарч болох алдаанаас харьцангуй хямд

  • Дээрхтэй нэгэн адил

 

Хэрэглэгчийн санал гомдлыг байнга сонсдог бол

  • Хэрэв таны бизнес хэрэглэгчийнхээ санал байнга гомдлыг сонсдог бол  тестлэхгүйгээс болж үүдэн гарах алдааны дуудлага, муу үнэлгээ зэрэг сөрөг энерги-үүд таны бизнесийг байнга дагах нь дамжиггүй

 

Тестлэхэд шаардагдах хүчин зүйлүүд

  • Удаан хугацааны бүтээгдэхүүн
  • Нарийн төвөгтэй байдал
  • Шинэчлэл байнга хийгддэг
  • Хамрах хүрээ өргөн, олон тооны хэрэглэгчидтэй
  • Ажилчдын ажилаасаа урам зориг авах байдал бизнест маань маш чухал
  • Хэрэглэгчийн санал, гомдлыг байнга хурдан сонддог, хэрэглэгчээ тэргүүнд тавьдаг

 

Эдгээр хүчин зүйлүүд таны бизнест чухал бөгөөд та ирээдүйд улам илүү амжилтанд хүрэхийг хүсч байгаа бол та одооноос эхлэн чанарын шалгалтыг өөрсдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцдаа нэвтрүүлэх хэрэгтэй.

Харин хэрхэн яаж гэдгийг та бусдын туршлага, ном, блог болон бусад эх үүсвэрүүдээс судлаж мэдэхээс гадна ихэвчлэн та өөрийн бизнестэй ижил төрлийн, ажилттай яваа компаниудаасаа мөн үлгэр дууриалал авах боломжтой.

 

Үг зүй

Бүтээгдэхүүн = аливаа биет болон биет бус бүтээгдэхүүн, үйлчилгээ.

Тест = аливаа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэхээсээ өмнөх хийгдэх чанарын шалгалт

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s