vim snipmate -д шинээр файлын төрөл нэмэх

Vim editor ашиглагдаг, ашиглах гэж байгаа хүмүүсд зориулж өөрийн шинээр мэдсэн зүйлээ хүргэхийг хүслээ.

Vim editor ашиглах нь хэд хэдэн давуу талуудтай.
– Код хурдан бичих
– Бүх зүйл гарын дор
– Өөрийн шаардлагад тохирсон маш олон plugin-тай (Жишээ нь: NerdTree – цонхыг директоры болгон хувааснаар олон файлтай зэрэг ажиллахад маш хялбар болдог, Taglist – тухайлсан функруу үсрэх, Snipmate – стандарт бичвэрүүдийг автомажуулж, гүйцээнэ гэх мэт маш олон Cool plugin-уудтай.)

Эдгээрээс өнөөдөр vim -д шинээр файлын төрлөө таниулж, өөрийн filetype.snippets код хэрхэн бичихийг үзүүлье

Snipmate

Суулгах (Нутагшуулах): Линк орж татаж аваад
Unix-д: ~/.vim/ хавтас дотор,
Windows: $HOME\vimfiles хавтас дотор задлана.

Санамж: Задласныхаа дараа ~/.vimrc файлдаа :filetype plugin on кодыг нэмэж өгнө. Үүнгүйгээр snippets ажиллахгүй.

Анхдагч байдлаар .vim/snippets хавтас дотор javascript.snippets, python.snippets, php.snippets … гэх мэт стандарт snippets-үүд байна. Эдгээр дотор таны ашиглах өргөтгөл байхгүй бол байвал жишээ нь (*.mn эсвэл *.twig эсвэл *.whateveryouwant) үүнийг нэмж өгөх боломжтой.

Алхам 1: snippets файл үүсгэх
өөрийн filetype.snippets файлыг ~/.vim/snippets хавтас дотор үүсгэх. Жишээ нь: Би twig.snippets гэсэн *.twig төрлийн snippet үүсгэе.
Файлын контент дараах байдлаар харагдана:
# Generic Tags
snippet %
{% ${1} %}${2}
snippet %%
{% ${1:tag_name} %}
${2}
{% end$1 %}
snippet {
{{ ${1} }}${2}
# Template Tags

snippet block
{% block ${1} %}
${2}
{% endblock %}
snippet #
{# ${1:comment} #}
snippet comment
{% comment %}
${1}
{% endcomment %}
snippet extends
{% extends “${1:base.html}” %}

Кодыг тайлбарлавал жишээ нь:
snippet %
{% ${1} %}${2}

гэсэн мөр % гэж бичээд [tab] дарахад автоматаар {% [cursor] %} гэж үүснэ. ${1}, ${2} -үүд таб дарахад очих cursor-ын байрлал.

Алхам 2: Шинэ файлын төрлөө vim-д таниулах
Хэрэв таны ашиглахыг хүссэн төрөл (*.twig) vim-д танигдахгүй бол шинээр нэмж өгөх боломжтой.
1.ftdetect хавтасыг ~/.vim/ дотор үүсгэнэ. (mkdir ~/.vim/ftdetect)
2. Автоматаар файлын төрлийн таних файлаа үүсгэнэ. Жишээ нь:
" HTML Twig (must be before Twig)
au BufNewFile,BufRead *.html.twig set filetype=htmltwig

” Twig
au BufNewFile,BufRead *.twig set filetype=twig

Тайлбар: .html.twig гэсэн өргөтгөлтэй файл нээвэл файлын төрлийг htmltwig болгон танина.

За одоо та шинээр filename.twig гэсэн өргөтгөлтэй файл нээгээд
% гэж бичээд [tab] дарахад автоматаар {% [cursor] %} үүснэ.

Энэ мэтчилэн та өөрийн хүссэн үг, тэмдэгтээр гарын дор snippets үүсгээд кодоо хурдан бичих боломжтой.
Source-g https://github.com/erheme318/vim-config -с харах боломжтой.

Snipmate ашиглаж байгаа жишээ видео:

Хэрэгтэй холбоосууд:

1. http://vimdoc.sourceforge.net/htmldoc/filetype.html

2. http://www.zalas.eu/tag/vim

Advertisements

10 thoughts on “vim snipmate -д шинээр файлын төрөл нэмэх

  1. vim example.php гэнэ. Тэгээд файлын төрлөөс хамаарч тухайн snipMate-ын код гүйцээлт идэвхжинэ. Хэрэв чи php файл нээвэл, snipmate-ын php модул идэвхжинэ.

  2. symfony 1.4 ийг mssql тэй холбох болон query хэсэг ямархуу байх вэ энэ талаар сайн заавар өгөөч

    одоо би wamp дээр virtualhost үүсгэсэн mssql ээ суулгасан тэгээд одоо яаах вэ харахаа зарим нэг dll файл хуулж барих юм байх юм дэлгэрэнгүй яг дагаад хийх заавар хэлж өгөөч

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s