Practical symfony

Зохиогчийн тухай:
Фабейн Потенсейр (Fabien Potencier) 1994 онд чарахсан дуутай модем ашиглан интернеттэй холбогддог байсан тэр үед анх вэбийн талаар олж мэдсэн. Маш их хүсэл эрмэлзэлтэй хөгжүүлэгч байх үедээ тэрээр Перл (Perl) дээр вэб сайт хийж эхэлсэн. Харин PHP 5 гарснаас хойш тэрээр санаагаа эрс өөрчлөн PHP руу анхаарлаа хандуулсан бөгөөд өөрийн харилцагчидад зориулж компанийх нь хөгжих гол хөшүүрэг болсон PHP framework-ийг 2004 онд үүсгэн бий болгосон.Фабейн олон амжилттай компаниудад хөгжүүлэгч, менежер хийдэг ба 1998 онд вэб технологи ба интернет маркетингийн чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ, зөвлөгөө үзүүлдэг Синсио (Sensio) компанийг 1998 онд үүсгэн байгуулсан.
Фабейн нь мөн хэд хэдэн Open-Source төслийн (project–ийн) санаачлагч, зохиолч, блогч, олон улсын зөвлөгөөний илтгэгч мөн түүнчлэн 2 гаймшигтай охины эцэг юм.
Түүний вэб сайт: http://fabien.potencier.org/
Твиттер нь: http://www.twitter.com/fabpot


Синсео Лаб-ийн тухай
Синсео Лаб (Sensio Labs) бол Нээлттэй кодчиллын (Open-Souce) технологи ба интернет маркетинг дээр тулгуурласан үйлчилгээ, зөвлөгөө өгдөг компани юм.
1998 онд Фабиен Потенсейр (Fabien Potencier), Грегори Паскал (Gregory Pascal), Самуэл Потенсейр нарын санаачлагаар байгуулагдсан Сенсио компани нь 1990 оны сүүлээр хүчээ авсан интернетийн ертөнцөд бүрэн цогц вэб урлах үйл хэрэгт гол тоглогчийн байрлалд аваачигдсан. Синсео нь ихэнх тоглогчид бизнесийн салбарт мэргэжлийн төгс аргачлалыг нэвтрүүлэхэд project болгоныг дахин шинээр үүсгэх шаардлагатай хэмээн бодож байсан тэрхүү интернетийн уналтаас ялгаран гарч чадсан. Ихэнх Синсео-гийн хэрэглэгчид нь том хэмжээний корпораци-ууд байдаг ба тэднийг шинийг санаачлах, цаг хугацааг маркетинг руу чиглэсэн бага хэмжээний төслөөс дунд хэмжээний хүртэл өсөн хөгжихэд нь гол хүч нь болж өгсөн. Синсео Лаб нь хоорондоо холбогдосон уламжлалт ба дот-ком аль аль вэб application-г хөгжүүлдэг. Мөн цогц интернет application-ны аудит хийх, зөвлөгөө өгөх, сургалтын чиглэлээр интернет суурилагдсан үйлчилгээг үзүүлдэг. Синсео Лаб нь франц-д болон гадаадын бусад орнуудад төсөл хэрэгжүүлсэн туршлагатай компани юм.
Харин гол зүйл нь бол Синсео Лаб нь symfony framework-ийг хөгжүүлдэг ба Open-Source project байхад нь ивээн тэтгэдэг. Энэ нь өөрөөр хэлбэл symfony нь том корпорацийн хэмжээний вэб application дээр ажилласан туршлаган дээр үндэслэгдэж хөгждөг гэсэн үг. Хөгжиж ирсэн 11 жилийн өмнөөс, Синсео нь үргэлж мэргэшсэн хүчирхэг стратеги барин хөгжин ирсэн. Нээлттэй кодчиллын (Open-Souce) технологи болон dynamic scripting хэлүүдийг голчилдог Синсео нь бүх LAMP platforms-г дэмжин ажилладаг. Синсео нь тэдгээрийг хэлүүдийг ашиглах framework-ийн маш сайн туршлагатай ба ихэвчлэн Django, Rails мөн мэдээж symfony дээр application хөгжүүлдэг.
Синсео Лаб нь үргэлжид бизнесийн шинэ боломжууд дээр нээлттэй ажилладаг ба хэрэв таньд вэб application хөгжүүлэх, symfony сурах зэрэгт ямар нэгэн тусламж хэрэгтэй бол чөлөөтэй дараах хаягаар Фабейнтэй холбогдоно уу fabien.potencier@sensio.com. Синсео-ийн зөвлөхүүд, төслийн менежерүүд, вэб дизайнерүүд болон хөгжүүлэгчид таны төслийг А-аас нь Я хүртэл гардан ажиллах болно.
Symfony-ийн ямарХувилбар нь?

Энэ ном нь symfony 1.3 болон symfony 1.4 дээр бичигдсэн. Нэг ном 2 өөр төрлийн програм хангамжийн хувилбарт зориулагдсан нь хэвийн зүйл биш. Энэ хэсэгт 2 хувилбарын ялгаа болон алийг нь та өөрийн төсөлдөө авч ашиглаглах нь дээр болохыг тайлбарлах болно. symfony 1.3 баsymfony 1.4 хоёр хувилбар бараг нэгэн цагт (2009 оны сүүлээр) гарсан. Үнэндээ хоёулаа ижилхэн онцлог давуу талуудтай хийгдсэн. Хоёр хувилбарын ялгаа нь зөвхөн хэрхэн өмнөх хувилбаруудаа дэмжиж ажилладаг гэдгээрээ л ялгаатай болно. Symfony 1.3 нь таны хуучин symfony-ийнхувилбар (1.0, 1.1, or 1.2) ашиглаж хийсэн, шинэчлэл хийгдэх шаардлагатай цогц хэмжээний төсөлдөө авч ашиглахад зориулагдан гарсан. Энэ нь өмнөх хувилбаруудтайгаа зохицох давхаргатай ба 1.3 хөгжих явцад аль хэдийн хэрэггүй болсон өмнөх хувилбарын онцлогуудыг өөртөө агуулдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл шинчлэл хийх нь хялбар, энгийн бас хамгаалалттай.
Харин хэрэв та шинэ төсөл эхэлж байгаа бол symfony 1.4-ийг ашиглах хэрэгтэй. Энэ хувилбар нь symfony 1.3 –тай ижил онцлогуудтай боловч хэрэггүй болсон өмнөх хувилбарын онцлогууд болон тэдгээртэй зохицох давхрагууд нь устсан болно. Энэ хувилбар нь илүү цэвэр, мөн илүү хурдан юм. Өөр нэг том давуу тал нь бол symfony 1.4 нь илүү удаан хугацаанд дэмжигдэж, ашиглагдах юм. Урт хугацааны дэмжигдэх хувилбар нь үндсэн symfony багаар 3 жил дэмжигдэнэ (2012 оны 11 сар хүртэл).
Мэдээж та өөрийн өмнөх байсан төслөө symfony 1.3 болгоод яваандаа аажим аажимаар кодоо шинэчлэх замаар хэрэггүй болсон өмнөх онцлогуудыг устгаж удаан дэмжигдэх symfony 1.4 рүү шилжүүлж болно. symfony 1.3 нь бүтэн жилийн хугацаанд дэмжигдэх тул (2010 оны 11-р сар хүртэл) таньдөмнөх төслөө шилжүүлэхэд хангалттай хугацаа байгаа.
Энэ ном өмнөх хэрэггүй болсон онцлогуудыг тайлбарлахгүй боловч, бүх жишээнүүд 2 хувилбар дээр ижилхэн ажиллах болно.

1-р хичээлийг дараагийн дугаарт:

Орчуулсан: Г. Эрхэмбаяр

Эх сурвалж: htt p://www.symfony-project.org/doc/1_4/

Advertisements

3 thoughts on “Practical symfony

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s