Төгсгөлийн бодлууд

Орчуулгыг бүтэн эхээр нь та wordpress-ээс болон   gitbook.com  -с  үзэх боломжтой.

Unit testing хийх сонирхол ихсэх тусам xunit тогтолцоонууд (frameworks) болон Тестээр Хөтлөгдөх Хөгжүүлэлт (Test Driven Development) өсөж, улам бүр хүмүүс дуураймал объекттой тестүүд уруу орох хандлагатай байна. Ихэнхдээ хүмүүс дуураймал объектын тогтолцооны (framework) -ийн талаар өнгөцхөн мэдлэгтэй, түүний үндэс суурь болох дуураймал/сонгодог гэж хуваалтын талаар ямар ч ойлголтгүй байдаг. Миний бодлоор та аль ч талд нь (дуураймал болон сонгодог аргуудын) зогсож байлаа ч эдгээр ялгаануудын талаар мэдэж байх нь хэрэгтэй. Та заавал дуураймал аргаар хөгжүүлэгч байж байж л дуураймал тогтолцооны давуу талуудыг мэддэг байх албагүй бөгөөд хөгжүүлэгдэж буй програмын тань загварын олон сонголт, шийдвэрүүд рүү хөтлөх тэдгээр бодлуудыг (thinking) ойлгож байх нь илүү хэрэгтэй.

Энэхүү нийтлэлийн зорилго нь тэдгээр ялгаануудыг онцолж, хоорондын харилцан давуу талуудыг (trade-offs) ялгаж, тодорхой болгох байсан. Миний энэхүү нийтлэлд дурдаагүй өнгөрсөн, загварчлах аргаас бий болдог дуураймал хөгжүүлэлтийн бодлууд (thinking) нэлээдгүй байдаг. Ирэх хэдэн жилд бид үүн дээр илүү анхаарсан мөн кодын өмнө бичигдэх тестээс үүдэлтэй гайхалтай үр дагавруудын талаарх бидний ойлголтыг илүү нэмэгдүүлэх нийтлэлүүдийг илүү харна гэдэгт би итгэж байна.

Нийтлэлийг бүтнээр нь мөн gitbook.com -с унших, татаж авах боломжтой. Холбоос https://www.gitbook.com/book/erheme318/mocks-aren-t-stubs

Нийтлэлийн эх сурвалж:
http://martinfowler.com/articles/mocksArentStubs.html#FinalThoughts

Тэгэхээр би сонгодог уу эсвэл дууриамал тестийн аргаар хөгжүүлэгч үү ?

Орчуулгыг бүтэн эхээр нь та wordpress-ээс болон   gitbook.com  -с  үзэх боломжтой.

Энэ асуултанд итгэлтэйгээр хариулахад хэцүү. Хувьдаа бол би үргэлж хуучинсаг барилтай сонгодог TDD-р хөгжүүлэгч, үүнийгээ өөрчлөх шалтгаануудыг одоо хүртэл олоогүй л байна. Би дууриамал TDD-р хөгжүүлэгчийн үнэнхүү давуу талыг олж харахгүй байгаа ба би тестээ гүйцэтгэлтэйгээ холбохоос гарах үр дагаварыг илүү анхаарч үздэг.

Энэ намайг дууриамал аргаар хөгжүүлэгчийг ажиглаж байхад гайхшруулдаг зүйлүүдийн нэг. Би тестээ бичиж байхдаа үйлдлээ (behavior) хэрхэн хийхээ биш, харин үр дүндээ анхаарч ажиллах дуртай. Дууриамал аргаар хөгжүүлэгч тэгэх байх гэсэн нөхцлүүд (expectations) -ээ бичихийн тулд хэрхэн SUT (System Under Test буюу Тестлэгдэж буй объект) -оо хэрхэн бичих тогтмол талаар бодож байдаг. Би үүнтэй ерөөсөө дасаж өгдөггүй.

Мөн би өөрөө дууриамал TDD-г тоглоомоос илүүтэй өөр зүйл дээр оролдож үзэхгүй байгаадаа зовж явдаг. Миний Тестээр Хөтлөгдөх Хөгжүүлэлт (Test Driven Development) аргаас сурсанчлан, бодит зүйл дээр оролдож үзэлгүйгээр аливаа аргыг (technique-г) шүүмжлэх нь хэцүү. Би дууриамал аргад үнэмшилтэй, түүндээ дуртай олон сайн хөгжүүлэгчдийг мэднэ. Хэдийгээр би өөрөө сонгодог аргад үнэмшилтэй боловч, би хоёр талын давуу, сул талуудыг таньд тунгаан бодох боломжтойгоор өөрийнхөө чадах чинээгээрээ шударгаар хэлж өгч чадна.

Тиймээс хэрэв дууриамал арга таны анхаарлыг татаж байвал би таньд оролдоод үзэхийг санал болгож байна. Ялангуяа хэрэв таньд дууриамал TDD-р сайжруулах боломжтой асуудлууд байгаа бол энэ нь илүү үр дүнтэй байх болов уу. Үүнд би хоёр зүйлийг дурьдаж болж байна. Эхнийх нь хэрэв тест ажиллахгүй (fail) болох болгонд та маш олон цагийг зарцуулдаг бөгөөд шалтгаан нь тест цэвэрхэн fail хийхгүй буюу ажиллахгүй болсон тест таньд хаана алдаа байгаа талаар нарийн хэлэхгүй байгаа бол. (Та үүнийн мөн сонгодог TDD аргаар илүү нарийн тодорхойлогдсон (fine grained) тестүүдийг бий болгож шийдэж болно.) Хоёр дахь нь хэрэв таны объектууд хангалттай үйлдлүүдийг агуулахгүй байгаа бол дууриамал тестийн арга хөгжүүлэгч багыг тань илүү үйлдлүүдээр баян объектуудыг үүсгэхэд тань туслах болно.

 

Нийтлэлийг бүтнээр нь мөн gitbook.com -с унших, татаж авах боломжтой. Холбоос https://www.gitbook.com/book/erheme318/mocks-aren-t-stubs

Нийтлэлийн эх сурвалж:
http://martinfowler.com/articles/mocksArentStubs.html#SoShouldIBeAClassicistOrAMockist

Загварчлалын төрөл

Орчуулгыг бүтэн эхээр нь та wordpress-ээс болон   gitbook.com  -с  үзэх боломжтой.

Эдгээр тестийн аргуудын нэг сонирхолтой зүйл нь миний хувьд тестийн арга хэрхэн загварчлах шийдвэрт нөлөөлдөгт оршдог. Хоёр аргын хөгжүүлэгч нартай уулзаж ярилцсанаар би тухайн аргуудын дэмждэг загварчлалын хоорондын ялгааны талаар тодорхой ойлголттой болсон. Хэдий тийм ч би дөнгөж өнгөц төдий ойлголттой байгаа гэдэгтээ эргэлзэхгүй байна.

Аргуудын ялгааны талаар би дээр давхаргуудад нэвтрэх хэсэгт дурьдсан. Дууриамал тестийн арга **outside-in** аргачлалыг дэмждэг бол **domain model** -г түрүүлж хөгжүүлэхийг илүүд үздэг хөгжүүлэгчид сонгодог аргачлалаар замнадаг.

Continue reading

Тестээ гүйцэтгэлтэйгээ холбох

Орчуулгыг бүтэн эхээр нь та wordpress-ээс болон   gitbook.com  -с  үзэх боломжтой.

Дууриамал тестийн аргаар тест бичихдээ SUT өөрийн хамтрагч объектуудтай зөв харилцаж байгаа эсэхийг нь батлахын тулд түүний *outbound calls* (хөрш объекттой харилцах гаралтын хандалтуудыг) -ыг нь тестлэдэг. Харин сонгодог аргаар бичигдсэн тестүүдэд эцсийн үр дүнг л шалгадаг учир яаж тэнд хүрснийг нь анхаарч авч үздэггүй. Тиймээс дууриамал аргаар хөгжүүлэгдсэн тестүүд методынхоо гүйцэтгэлтэй илүү холбогдсон (coupled) байдаг. Хамтрагчууд (collaborators) руугаа хандах дуудалтыг өөрчилөхөд л дууриамал аргаар бичигдсэн тестыг зогсоож, ажиллахгүй болгодог.

Ингэж холбож (coupling хийж) өгөх нь цаашид анхаарвал зохих хэдэн зүйлүүд рүү хөтөлдөг. Хамгийн чухал нь Тестээр Хөтлөгдөх Хөгжүүлэлт (Test Driven Development)-д гарах өөрчлөлт юм. Дууриамал аргаар бол тест бичих нь таныг гүйцэтгэлийнхээ юу хийх үйлдлүүдийг бодох боломж олгодог. Үүнийг дууриамал аргаар хөгжүүлэгчид давуу тал гэж үздэг. Харин сонгодог аргаар хөгжүүлэгчид зөвхөн гадаад интэрфэйсээс нь юу хийгдэхийг нь анхаарч бодох нь чухал гэж үздэг ба гүйцэтгэлийн бүх нарийн ширийнийг нь тестээ бичиж дуусах хүртлээ анхаарч авч үздэггүй.

Continue reading

Тест тусгаарлалт

Орчуулгыг бүтэн эхээр нь та wordpress-ээс болон   gitbook.com  -с  үзэх боломжтой.

Хэрэв та дууриамал тесттэй хийгдсэн системд ямар нэгэн алдаа хийвэл, зөвхөн алдаатай SUT-ыг агуулсан тестүүд л ажиллахгүй болно. Харин сонгодог аргаар хийгдсэн системд алдаа хийвэл алдаатай объектыг агуулсан бүх тестүүд ажиллахгүй ба үүнд алдаатай объект бусад тестэнд хамтрагчаар орж ашиглагдаж байгаа тестүүд ч мөн орно. Үүнээс үүдээд олон дахин ашиглагдаж буй объектод гарах нэг алдаа нийт системийг хамарсан маш олон алдааг дагуулдаг.

Дууриамал аргаар хөгжүүлэгчид үүнийг маш том дутагдалтай тал гэж үздэг; учир нь алдааны үндсэн шалтгааныг олж, засахын тулд маш олон тооны debug-ын хийх хэрэгтэй болдог. Харин сонгодог аргаар хөгжүүлэгчид үүнийг асуудал гэж үздэггүй. Ихэвчлэн алдаатай кодыг илрүүлэх нь нилээд хялбархан байдаг ба хөгжүүлэгч ажиллахгүй тестийг хараад л аль алдаа хаанаас үүдэлтэйг хэлж чаддаг. Мөн түүнчлэн хэрэв та байнга тестлэдэг бол (хэрэв үгүй бол, та тэгэх хэрэгтэй), гарсан алдаа тань таны хамгийн сүүлд өөрчилсөн кодоос үүсэлтэйг та мэддэг учираас алдааг олоход тийм ч хүндрэлтэй байдаггүй.

Continue reading

Тестийн өгөгдлийг тодорхойлох

Орчуулгыг бүтэн эхээр нь та wordpress-ээс болон   gitbook.com  -с  үзэх боломжтой.

Сонгодог аргаар бол та SUT-ыг тестлэхийн тулд түүнийг хамтрагчуудыг мөн адил үүсгэж өгөх хэрэгтэй болно. Хэдийгээр дээрх жишээнд хэдхэн цөөхөн объектууд ашиглагдаж байгаа боловч жинхэнэ тестэнд олон тооны хамтрагч дэд объектууд шаардлагатай болдог. Ихэвчлэн эдгээр объектууд тест тус бүрт дээр шинээр үүсэж, мөн устгагдаг.

Харин дууриамал тестийн аргаар бол зөвхөн SUT л үүсдэг ба бусад хөрш, хамтрагч объектуудых нь оронд дууриамал объектуудыг ашигладаг. Ингэж илүү нүсэр тестийн өгөгдөл үүсгэхээс зайлхийж болдог. (Ямартай ч ингэж тодорхойлдог. Би нилээд төвөгтэй үүсгэгддэг дууриамал объектын бүтэц, байдалтай таарч байсан ч энэ маань магадгүй tool-үүдийг буруу ашигласнаас байж ч болох юм.)

Continue reading

TDD -р хөтлөгдөх

Орчуулгыг бүтэн эхээр нь та wordpress-ээс болон   gitbook.com  -с  үзэх боломжтой.

Дууриамал объект бол XP -ийн бүлгээс гаралтай ба XP-ын гол онцлогуудын нэг нь Тестээр Хөтлөгдөх Хөгжүүлэлт (Test Driven Development) -ийн аргыг чухалчилдаг билээ. Үүнд системийн загварын хувьсал, өөрчлөлтүүд нь бичигдэх тестээр хөтлөгдөн давталтат (iterative) байдлаар хийгддэг.

Тиймээс дууриамал тестийн аргаар хөгжүүлэгчид тухайн арга системийн загварт хэрхэн нөлөөлдөг талаар тусгайлан авч үздгийг гайхах зүйлгүй юм. Ялангуяа тэд Need-driven development (шаардлагаас хөтлөгдөх хөгжүүлэлт) гэх аргыг зориуд дэмждэг. Энэ аргаар бол та user story (хэрэглэгчийн шаардлага, хэрэглэгдэх байдал) -ыг хөгжүүлэхдээ эхлээд системийн хамгийн гадна талаас нь тестлэх байдлаар эхэлж, SUT (System Under Test)-ынхаа интерфайсыг тодорхойлдог. Хамтрагч объектуудын хийгдэх үйлдлүүдийг нь олохдоо, SUT болон түүний хөрш объектуудыг хоорондын харилцааг судлан SUT-н outbound interface (хөрш объекттой харилцах гаралтын интерфэйс) -ыг судлан олдог.

Continue reading